Голоцен
Одоогийн мөстлөг хоорондын үе бөгөөд дөрөвдөгчийн галавын хоёр дахь эпох (эхнийх нь плейстоцен), 11,700 жилийн өмнөөс одоог хүртэл (тодорхойлолтоор 1950 он) үргэлжилж байна. Зарим эрдэмтэд голоцен дууссан бөгөөд антропоцен хэмээн нэрлэгдсэн геологийн шинэ эпоход байраа тавьсан гэж үздэг боловч одоогоор Геологийн шинжлэх ухааны олон улсын холбоо үүнийг Дэлхийн геологийн цаг хугацааны бүх албан ёсны хуваалтыг тогтоодог хроностратиграфийн хүснэгтэд оруулаагүй байна.