Гольфстрим

Хойд Атлантын далайгаар урсдаг, харьцангуй нарийн, хурдан, дулаан усны гадаргын далайн урсгал. Энэ нь их хэмжээний ус зөөдөг бөгөөд урсацыг нь секундэд 80 сая шоо метр, хурдыг нь 2 м/с (ойролцоогоор 7 км/ц) гэж тооцдог. Энэ нь Флоридагийн хоолойгоос эхэлж, анхны хэсэгтээ АНУ-ын зүүн эргийн дагуу зэрэгцэн урсаад, Хойд Каролина дахь Хаттерас хошуунаас Атлантын далай руу Европ чиглэн гарч эхэлдэг. Ойролцоогоор 40ºN ба 40ºW-д хүйтэн Лабрадорын урсгалтай харилцан үйлчилж хэд хэдэн салаа (жижиг урсгал)-д хуваагддаг. Гольфстрим дулаацуулах нөлөөгөөрөө Европ тивийн Атлантын эргийн уур амьсгалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг.