Нийлэлт
Тодорхой атмосферийн түвшний салхины талбарт хэрэглэгдэх энэ ойлголт нь хоёр эсрэг урсгалын уулзалтыг илэрхийлдэг бөгөөд үүний үр дүнд агаар босоо шилжих ба энэ байдлаар тухайн атмосферийн түвшинд хуримтлагдах хандлагатай илүүдэл агаар гарч чаддаг. Хэрэв нийлэлт нам түвшинд явагдвал агаар дээш гарч (өгсөх хөдөлгөөн), харин өндөр түвшний нийлэлт эсрэг тэмдэгтэй хүчийг үүсгэж, уруудах агаарын урсгал (суулт)-ыг бий болгодог. Энэ нь сарнилт гэсэн ойлголтын эсрэг юм.