Таамаглал (цаг уурын)
Цаг уур судлалд таамаглал гэдэг нь агаар мандлын үйлчлэлийг тайлбарладаг физикийн хуулиуд дээр тулгуурласан, тодорхой газар, тодорхой цагт агаар мандал ямар байдалтай болохыг нарийвчлан илэрхийлсэн мэдэгдэл юм. Өнөө үед цаг агаарын таамаглал нь агаар мандлын ерөнхий эргэлтийн тоон загваруудын гаралт дээр суурилдаг. Шинжлэх ухааны аргад тулгуурласан цаг агаарын таамаглал 19-р зууны хоёрдугаар хагаст үүсэн бий болсон бөгөөд 20-р зууны дунд үед компьютер болон цаг агаарын тоон таамаглал бий болсноор чанарын томоохон үсрэлт хийсэн. Таамаглалын хугацааны хүрээ болон таамаглал хийх аргаас хамааран таамаглалыг янз бүрийн төрөлд хуваадаг.