Дулаан фронт
Дулаан агаарын масс хүйтэн агаарын массын дээгүүр гулсснаас үүсэх фронт. Цаг агаарын зураг дээр дулаан фронтын гадаргуу (WFS) ба Дэлхийн гадаргуугийн огтлолцлын шугамд харгалзана. Дээр дурдсан WFS нь хүйтэн агаарын масс (урд талд) ба дулаан агаарын масс (ард талд)-ыг тусгаарлах бүс юм. График дээр фронт хөдөлж буй чиглэлд чиглэсэн улаан хагас тойргууд суулгасан зузаан улаан шугамаар дүрсэлдэг. Дулаан фронтод хэвтээ тал дүүрэн өргөн тархалттай давхраат үүл давамгайлдаг. Тэдэнтэй холбоотой хур тунадас нь хувьсах, тасалдалтай эрчимтэй бөгөөд зураг дээр зурагдсан байрлалын өмнө орно. Фронтын системд хүйтэн фронтын өмнө байрладаг.