Сублимаци
Бодисын төлөвийн өөрчлөлт бөгөөд шингэн фазаар дамжихгүйгээр хатуу фазаас шууд хийн фаз руу шилжих. Урвуу процесс (уураас хатуу төлөв рүү)-ыг урвуу сублимаци гэж нэрлэдэг боловч цаг уурт хоёр процессыг - шууд ба урвуу - хоёуланг нь сублимаци гэж нэрлэх нь түгээмэл. Хяруу үүсэх эсвэл цасыг бүрдүүлэгч мөсөн талстуудын өсөлт нь агаарт байгаа усны уурын сублимацийн үр дүн юм.