Кью-кодууд
20-р зууны эхээр Британийн засгийн газраас байлдааны хөлөг онгоцууд болон эрэг дээрх станцуудын хоорондын харилцааг хөнгөвчлөх зорилгоор бий болгосон кодуудын багц. Энэ систем нь анх радио телеграфд зориулан боловсруулагдсан боловч аажмаар янз бүрийн салбарт, тэр дундаа нисэхийн радио холбоонд өргөжсөн. Кью-код бүр гурван үсгээс бүрдэнэ. Эхнийх нь тодорхойлогч бөгөөд бүх кодод Q байдаг. Нисэхэд хамаатай нь QAA-QNZ хүрээнд багтдаг бөгөөд тэдгээрийн дотор нисгэгчид агаарын даралтын янз бүрийн лавлах утгыг өгдөг хэд хэд нь бий.