Даралт

Гадаргуугийн нэгж талбайд ногдох хүчээр тодорхойлогддог скаляр физик хэмжигдэхүүн. Энэ нь хүчний хэв гажуулах үйлчлэл (агаар шиг шингэн орчинд шахагдах ба тэлэгдэх) эсвэл нэвтрэх чадварыг хэмждэг. Олон улсын нэгжийн системд илэрхийлэх нэгж нь паскаль (Па) бөгөөд нэг ньютон (Н) хүч нэг квадрат метр (м2) талбайд үзүүлэх даралттай тэнцүү [1 Па = 1 Н/м2]. Агаар мандлын даралт нь цаг уурын хамгийн чухал хувьсагчдын нэг юм.