НОАА (NOAA)

National Oceanic and Atmospheric Administration гэсэн англи үгсийн товчлол бөгөөд агаар мандлын шинжлэх ухааныг хөгжүүлэгч дэлхийн тэргүүлэх агентлагуудын нэгийн нэр юм. (АНУ-ын) Далай ба агаар мандлын үндэсний захиргаа нь 1970 оны 10-р сарын 3-нд Ерөнхийлөгч Ричард Никсон (1913-1994)-ы засаглалын үед байгуулагдсан бөгөөд АНУ-ын Худалдааны яамны харьяа шинжлэх ухааны агентлаг юм. Түүний чиг үүрэгт агаар мандал ба далайтай холбоотой мэдээлэл бүхий өгөгдөл, бүтээгдэхүүн (шинжилгээ ба прогноз) нийлүүлэх, мөн гидрологи, цаг агаар, уур амьсгал, экосистем, тээвэр, худалдаатай холбоотой өргөн хүрээний асуудлаар суурь ба хэрэглээний судалгаа хийх орно; бүс нутгийн (АНУ-ын хувьд) ба дэлхийн хэмжээнд. NOAA нь хар салхи, уур амьсгалын өөрчлөлт, туйлын мөс, далайн урсгал зэрэг цаг уурын сонирхол бүхий олон сэдвээр тоолшгүй олон судалгаа, төсөлд оролцдог.