Ногоон гялбаа

Нэг юмуу хоёр секунд л үргэлжилдэг, маш түргэн бөгөөд ажиглахад хэцүү агаар мандлын оптик үзэгдэл бөгөөд нар, сар эсвэл гаригийн дискийн дээд захаас, Дэлхийн тэнгэрийн хаяанаас доош алга болох эсвэл түүнээс дээш мандах яг тэр мөчид ихэвчлэн ногоон, заримдаа хөх өнгийн гялбаа цацрах хэлбэрээр илэрдэг. Агаар маш тайван, агаар мандлын турбулент бараг байхгүй, ажиглагч өндөрлөг газарт, хамгийн сайн нь далайн тэнгэрийн хаяа руу харж байрласан үед ажиглахад хамгийн тохиромжтой нөхцөл бүрддэг.