Грегале

Дундад ба Баруун Газар дундын тэнгист үлээдэг хүчтэй, хүйтэн, хуурай зүүн хойд салхийг ингэж нэрлэдэг. Тэр газарзүйн бүсэд хэрэглэдэг далайн салхины сарнайд энэ нь трамонтана (хойд салхи) ба леванте (зүүн салхи)-ийн хооронд байрладаг. Испанийн Газар дундын тэнгисийн эргээс зүүн зүг рүү явдаг хуучин дарвуулт хөлгийн далайчид Грекээс ирж байгаа мэт санагдсан салхийг энэ нэрээр нэрлэж эхэлсэн.