Болид
Агаар мандлыг хурдтай гаталж, өнгөрөхдөө маш тод гэрлийн ул мөр үлдээдэг, сансрын гаралтай чулуулгийн хэлтэрхий. Заримдаа метеороид хэсэг болж хуваагдаж, нэг буюу хэд хэдэн дэлбэрэлт үүсгэж болно. Түүний ялгаруулдаг хүчтэй гэрэл нь улам нягт болж буй агаарын давхаргаар өнгөрөхдөө хийн орчинтой үрэлт нэмэгдсээс болж улайх төлөвт орсонтой холбоотой. Энэ төрлийн биетүүд, мөн солир болон гэрэлт одны (оддын харваа) шалтгаан болдог сүүлт одны гаралтай жижиг чулуу, мөсний хэлтэрхийнүүд нь агаар мандлын шинжтэй биш тул Цаг уур судлалын биш Одон орон судлалын судлах объект юм.