Дасан зохицол
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг хязгаарлах, тэдгээрт бидний эмзэг байдлыг бууруулахыг гол зорилго болгосон экологи, нийгэм эсвэл эдийн засгийн системийн тохируулга. Дасан зохицох арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтийн одоогийн ба ирээдүйн нөлөөлөлд хариу өгөх зорилгоор хэрэгжүүлэх үйлдлүүдийн цогц юм. Хэрэгжилтийн түвшингээс хамаарч уур амьсгалтай холбоотой болзошгүй хохирол их бага хэмжээгээр намжиж, тэсвэрлэх чадвар их бага хэмжээгээр нэмэгдэнэ.