Аянгын дуу

Аянгын гялбааг дагалддаг чанга, хуурай чимээ эсвэл дуурсал. Энэ нь аянгын цахилгаан гарах сувагт агаар хүчтэй тэлснээс үүсдэг бөгөөд тэнд гэнэт халснаас температур 30,000°C хүртэл хүрдэг. Дууны хурд (333 м/с) гэрлийн хурднаас (300,000 км/с) хамаагүй бага тул аянгын дууг гялбааг харснаас хойш хоцорч сонсдог. Гэрлийн гялбааг харсан ба дуу эсвэл бүдэг дуурсалыг сонссон хоорондох секундыг тоолж 3-д хуваавал шуурга хэдэн километр зайд байгааг ойролцоогоор мэдэж болно. Энэ үйлдлийг үе үе давтснаар шуурга бидэнд ойртож байна уу эсвэл холдож байна уу гэдгийг мэдэж болно.

Мөн ингэж нэрлэдэг: Аянгын цохилт