Сцинтилляци

Шөнийн цагт алсаас ажиглагдах одод буюу хиймэл цэгэн гэрлийн эх үүсвэрийн гэрэлтэлтийн түргэн өөрчлөлт. Эдгээр гэрлийн хэлбэлзэл нь агаар мандлын үймээнээс үүсдэг. Учир нь агаар, ялангуяа агаар мандлын хамгийн доод хэсэгт хөдөлгөөнд орох үед хугарлын илтгэгч мэдэгдэхүйц өөрчлөгдөж, дээрх анивчилтыг бий болгодог.

Мөн ингэж нэрлэдэг: Анивчилт