Ойжуулалт

Урьд нь ой байсан боловч газар ашиглалтын өөр зориулалтад шилжсэн газарт ой бүрдүүлэх зорилгоор мод тарих үйл. Моддын нүүрстөрөгч шингээгчийн үүргээс (агаар мандлаас CO2 шингээх, ялангуяа халуун орны ойн хувьд чухал) шалтгаалан ойжуулалт нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээ юм.