Прокси (шууд бус үзүүлэлт)

Геологи, биологийн бичлэгүүд болон баримтат эх сурвалжуудаас гаргаж авсан, өнгөрсөн цаг уурыг судлахад чухал мэдээлэл өгдөг цаг уурын шууд бус үзүүлэлтүүд. Тэдгээрийн ачаар багажит цаг уурын ажиглалт байхгүй түүхийн маш эртний үеийн цаг уурын байдлыг сэргээн босгох боломжтой болдог. Тэдгээрийн гарал үүсэл нь маш олон янз бөгөөд тунамал ширхэгт болон хөрс, мөсний дээж, модны үеийн цагираг, чулуужсан тоос, шүр, мөн хурлын тэмдэглэл, сүм хийдийн бүртгэл, хөлөг онгоцны тэмдэглэл зэрэг бүх төрлийн баримт бичгүүдээс гаралтай.