Уулын уур амьсгал
Өндрийн хүчин зүйлээс шалтгаалан уулархаг нутагт онцлог уур амьсгалын шинж чанарууд. Кёппений уур амьсгалын ангилалд өндөр уулын уур амьсгал гэж ангилагдаж, EH гэсэн тэмдэглэгээтэй. Далайн төвшнөөс дээш 2000 метрээс дээш байрлах газрын уур амьсгалыг ингэж үздэг. Урт, хүйтэн өвөл, түүний үед температур ихэвчлэн 0°C-ээс доош байдаг, мөн богино, сэрүүн зун нь онцлог. Мөн өөрийн гэсэн салхины горим, нам агаарын даралт, орографийн хур тунадас, мөн бага өндөрт байгаа газраас илүү нарны цацраг ирдэг (тэнд илүү сулраад ирдэг) гэдгээрээ онцлог.