хөлддөг бороо

Хэт хөргөсөн усны дуслаас үүссэн бороо бөгөөд тэдгээр нь гадаргуу, түүний дээр байгаа аливаа зүйл, эсвэл нисэж яваа нисэх онгоцны их бие болон жигүүрт ус цохиулмагц тэр дороо хөлддөг. Бүх тохиолдолд үр дагавар нь адил байдаг бөгөөд тунгалаг, хатуу, гулгамхай мөсний үе үүснэ. Ердийн бороо нь уналтынхаа үед температур нь 0°C-аас доош агаарын давхаргыг дайрахад хөлддөг бороо болдог бөгөөд энэ үед дусал шингэн төлөвт үлддэг боловч усны молекулуудын байрлал өөрчлөгдөж, хэт хөргөлтийн төлөвт шилждэг.