Эрс тэс цаг агаарын үзэгдэл
Ижил төрлийн дундаж утгуудаас хавьгүй давсан, онцгой хэмжээний цаг уурын үзэгдэл. Аадар бороо, шуургат салхи, цас, ган гачиг, үер, хүйтэн болон халуун давалгаа, хуй салхи, халуун орны циклон гэх мэт нь эрс тэс шинжтэй байж болно. Эрс тэс цаг уурын үзэгдлүүд материаллаг их хохирол учруулж, жил бүр учруулдаг нас баралтын тоон үзүүлэлтээс харагдаж байгаачлан дэлхийн хүн амд их нөлөө үзүүлдэг.
Мөн ингэж нэрлэдэг: Уур амьсгалын туйлшрал