Конвектив конденсацын түвшин
Конвекцоор дулаан агаар дээш өгсөхөөс болж босоо чиглэлд хөгжих үүл үүсч эхлэх өндөр. Нарны халаалт нь энэ үйл явцыг өдөөгч хүчин зүйл бөгөөд газрын ойролцоох агаар халж дээш өгсөж эхэлнэ. Өгсөлт явагдах агаар мандлын хэсэгт ердийнхөөс хүйтэн агаар байх нь конвектив үүл үүсэх эсэх, түүний дараагийн өсөлтийг тодорхойлдог бөгөөд энэ нь аадраар төгсөх ч юмуу, үгүй ч байж болно. Тухайн үүлний суурь нь аэрологид CCL гэсэн товчлолоор мэдэгдэх конвектив конденсацын түвшинг тэмдэглэдэг.