Барограф

Агаар мандлын даралтыг тасралтгүй бүртгэх төхөөрөмжөөр тоноглогдсон анероид төрлийн барометр. Даралтын өөрчлөлтөөс болж анероид капсулд гарах хэлбэлзлүүд нь эргэдэг барабан дээр суурилуулсан хуваарьт цаасан дээр тулсан үзэгэнд дамждаг. Бэхтэй зүүнүүд цаасан дээр график зурж, даралтын тасралтгүй өсөлт, бууралттай хэлбэлзлийг үнэнчээр давтан харуулна. Мөнгөн усны барометрийн нарийвчлал илүү тул уг хэрэгслийг мөнгөн усны барометртэй байнга (хамгийн сайн нь 24 цаг тутамд) тохируулах ёстой.

Холбогдох нэр томьёо: Агаар мандлын даралт