Салхины зүсэлт
Салхины вектор эсвэл түүний нэг бүрэлдэхүүний чиглэл буюу хэмжээ (эрчим)-ийн, тодорхой хавтгайд, тухайн мөчид туулдаг өөрчлөлт. Зүсэлт гэсэн нэр томьёо нь ихэвчлэн босоо зүсэлтийг далд утгаар заадаг, учир нь энэ нь нисэхийн хамгийн их сонирхолтой зүсэлт бөгөөд заримдаа нислэгт аюултай хүчин зүйл болдог. Агаар мандалд ихэвчлэн зүсэлт байнга байдаг, учир нь салхины эрчим чиглэлээ өөрчилснөөс гадна өндрөөр ердийн байдлаар нэмэгддэг боловч нисэх онгоцонд нөлөөлж чадах зүсэлт нь зөвхөн богино зайд явагддаг зүсэлт юм.