Аянга цахилгаант шуурга
Аадар борооны үүл (cumulonimbus) дотор үүсдэг, гэнэтийн өндөр эрчимтэй цахилгаан цэнэгээс бүрдэх, аянга, цахилгаан гэсэн хоёр электрометеороор илэрдэг агаар мандлын үзэгдэл. Цахилгаан үйл ажиллагаа нь ихэвчлэн аадар бороо, мөндөр, бас ховор тохиолдолд цас эсвэл мөсөн үрлэнцэр дагалддаг. Шуургын эхний үе буюу хур тунадас орохын өмнө дурдсан гидрометеорууд үүл дотор унаж байхдаа доош чирж буй хүйтэн агаарын газарт цохилтоос үүдсэн салхины хүчтэй шуурганд үүснэ.
Холбогдох нэр томьёо: Мөлгөр аянга