Үндэсний цаг уурын алба

Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын гишүүн улс бүрийн, ДЦУБ-ын хөтөлбөрүүдээс тодорхойлсон бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, харьяалагдах улсдаа цаг агаар, уур амьсгалтай холбоотой цогц үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн байгууллага, албанд өгсөн ерөнхий нэр. Үүнийг ихэвчлэн NMS гэсэн товчлолоор нэрлэдэг. Зарим улсад түүний үүрэг хариуцлагад гидрологи орсон тохиолдолд тухайн байгууллагыг Үндэсний гидрометеорологийн алба (NHMS) гэж үздэг. NMS-ийн гүйцэтгэдэг олон чиг үүргээс цаг уурын ажиглалт, өгөгдөл цуглуулах, уур амьсгал судлалын судалгаа, прогнозын янз бүрийн бүтээгдэхүүн боловсруулах, цаг агаарын хяналт зэргийг онцлон дурдаж болно. Түүний гол зорилго нь болзошгүй сөрөг (гидро)метеорологийн үзэгдлийн талаар урьдчилан анхааруулга өгөх замаар өөрийн харьяа нутаг дэвсгэрийн хүн ба эд хөрөнгийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулах явдал юм.