Салхины давалгаа
Салхины эрчмийн дундаж утгаасаа түр зуурын хазайлт бөгөөд чиглэлийн өөрчлөлттэй хамт эсвэл өөрчлөлтгүйгээр тохиолдож болно. Энэ хазайлт нь эерэг эсвэл сөрөг байж болох ба богино хугацаанд явагддаг. Цаг уурт зөвхөн хурд гэнэт нэмэгдэхийг л салхины давалгаа гэж тооцдог. Салхины давалгаа нь механик эсвэл дулааны хүчин зүйлээс үүсч болох бөгөөд газрын ойролцоо онцгой тод илэрдэг. Дэлхийн гадаргуугийн ойролцоо агаарын урсгал замдаа тохиолдох саад бүрэлдэхүүнтэй харилцан үйлчилж, мөн газрын гадаргуугийн барзгар байдал үйлчлэн үүсгэсэн турбулент нь салхины давалгаа хэлбэрээр илэрдэг. Анемометрээр хэмжсэн салхины тасралтгүй бичлэгт агшин зуурын давалгааг хэдэн секундын интервалаар дундажлан гаргаж авдаг.
Мөн ингэж нэрлэдэг: Тэсрэлт