Нам даралт

Цаг уурын шинжлэх ухаанд агаар мандлын даралт багатай бүс. Энэ нь агаар мандлын даралт эргэн тойрныхоосоо доогуур, төвөөс гадагш өсөх муж юм. Гадаргын синоптик зураг дээр төвөөс (даралтын минимум) гадагш утга нь өсөх хаалттай изобаруудын олонлогоор дүрслэгддэг. Өндрийн зураг дээр изохипсүүд ижил хэлбэртэй болж, (барометрийн) нам хотгор бүхий хэсэг үүсгэдэг бөгөөд нэр нь үүнээс гаралтай. Үүнийг ховор даралт, циклон, нам даралтын систем гэсэн нэр томъёотой ижил утгаар хэрэглэдэг.