Эх газрын уур амьсгал
Далайн нөлөө байхгүй, хуурай газрын нутаг, голдуу эх газрын дотоод хэсэгт давамгайлдаг уур амьсгалын төрөл. Гол шинж нь өдрийн дулааны хэлбэлзлийн их далайц, мөн өвөл, зуны хоорондох температурын их зөрүү юм. Кёппенийн уур амьсгалын ангилалд D төрөлд хамаарах бөгөөд хур тунадасны горим, жилийн өөр өөр цагт хүрэх температурын хэлбэлзлийн мужаас хамааран хэд хэдэн дэд төрөлтэй.