Агаар мандлын гэрэлтэлт

Энэ үг нь дээд агаар мандалд явагддаг зарим химийн урвалын улмаас (нарны цацрагаар үүссэн ионжилт зогсч, өдрийн цагт атом болон ион болон задарсны дараа молекулууд үүсэх үед) гэрэл ялгарах (фосфоресценц) үзэгдлийн үр дүнд шөнийн тэнгэрт (гэрлийн бохирдолгүй харанхуй газруудад) мэдрэгддэг сулхан гэрэлтэлтийг хэлнэ.