Адиабат

Термодинамик эсвэл аэрологийн диаграммд адиабатын процесст өртөн агаар мандлаар дээш өгсөх эсвэл доош бууж буй агаарын хэсэг буюу бөмбөлгийн температурын үйлчлэлийг харуулсан шугам бүрт өгдөг ерөнхий нэр. Тухайн хэсгийн агаарыг хуурай эсвэл ханасан гэж үзэхээс хамаарч дээрх диаграммд хуурай адиабат (шулуун шугам) болон нойтон буюу ханасан адиабат (муруй шугам) гэгдэх шугамууд зурагддаг. Эдгээр болон бусад туслах шугамын тусламжтайгаар радиозондын хэмжилтээс гарсан өгөгдлөөр агаар мандлын тогтворгүй байдлын зэргийг шинжилж болно.