сааруулалт
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор, дэлхийн дулаарлын болзошгүй нөлөөг багасгах зорилгоор хүмүүсийн хэрэгжүүлдэг үйл ажиллагааны цогцыг заадаг нэр томьёо. Бүх үйл ажиллагаа нь хүлэмжийн хийн эх үүсвэрийг багасгах буюу шингээгчийг нэмэгдүүлэх замаар агаар мандалд агуулагдах тэдгээрийн концентрацийг бууруулахад чиглэгдсэн байх ёстой.