Аналемма

Нэг газраас, жилийн өдөр бүр ижил цагт ажиглахад нар тэнгэрт эзэлсэн байрлалуудыг график хэлбэрээр зурснаас гарах муруй. Энэ графикийн бүтээцийн тухай анхны бичмэл иш татлага нь 1-р зуунд хамаарах бөгөөд Ромын архитектор Витрувийн нэгэн номонд байдаг.